Мейозыг анх 1873 онд Германы
биологич Оскар Хертвиг далайн зарааны өндөгнөөс илрүүлж, тодорхойлсон бөгөөд,
сүүлд 1883 онд Белгийн амьтан судлаач Эдуард Ван Бенедн хялгасан хорхойн
өндөгөн дээр, хромосомын үе шатанд мөн тодорхойлсон.
-“Мейоз” гэдэг үг нь Грекийн “μείωσις” гэх үгнээс үүсэлтэй бөгөөд “Хорогдох, багасах” гэсэн утгатай. Меойз гэх үг хэллэгийг (Мейозис) анх Биологич Ж.Б.Фермер болон Ж.Е.С Моор нар 1905 онд танилцуулсан.
Мейоз хуваагдлын үед хромосомын тоо хоёр дахин цөөрч диплиод (2n) байдлаас гаплоид (n)байдалд шилжинэХуваагдал бүр нь митозтой ижил профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн дөрвөн үе шатаас тогтдог.
Мейозын 1-р хуваагдал:
Интерфаз – ДНХ нийлэгжиж, хромосомын тоо хоѐр дахин нэмэгдэнэ.
Профаз 1Профаз дотроо 5 үе шаттай.
1) Лептонем –нарийн утас :Нарийн утаслаг байдалтай хроматин мушгирч богиносож, хэлэхсэн шүр мэт харагдана. Түүнийг хромомер гэж нэрэлнэ.
2) Зигонем –нийлсэн утас.:Бэлгийн эсийг үүсгэх гэж буй биеийн эс дэх гомолог хромосомууд бүх уртынхаа дагуу ойртон нийлнэ. Үүнийг конъюгаци гэж нэрлэнэ. Ко нъюгацид орсон хос хромосомыг бивалент гэнэ.
3) Пахинем –бүдүүн утас:Бивалент байдалтай хромосомууд мушгирч бүдүүрнэ.
4) Диплонем –хоймсон утас:Бивалент үүсгэсэн гомолог хромосомууд холдон хөндийрдөг. Гомолог хромосомуудын ижил хэсгүүдээ солилцохыг кроссинговер гэнэ
5) Диакенез –холдон салалт:Ижил хэсгүүдээ солилцсон гомолог хромосомууд холдон сална.
Метафаз 1- Хромосомын эрчлэгдэх үйл явц дээд цэгтээ хүрнэ.- Хромосомууд эсийн төвд ирж эмх цэгцтэй байрлана.- Эсийн хуваагдлын утаслагууд хромосомын центромертэй холбогдоно.
Анафаз 1- Хуваагдлын утаслагуудын агшилтаар хоѐр хроматид бүхий бүтэн хромосом салж эсийн хоѐр талын туйлд очдог.
Телофаз 1- Бөөмийн бүрхүүл үүснэ.- Цитоплазм тасархайтан хуваагдсанаар хоѐр төл эс үүснэ.- Төл эсэд гомолог бус хромосомоос нэг бүтэн хромосом очно
Мейоз II интерфаз : S үе байхгүй учраас ДНХ нийлэгжихгүй буюу хромосом дахин хоёрчлогдохгүй.Мейоз II хуваагдал нь хроматидуудын салж задрах процесс дээр үндэслэгддэг учраас митоз хуваагдалтай ижил явагдана.
Митоз ба меойз хуваагдлын ялгаатай ба төсөөтэй тал
Митоз нь эс бүр дэх хромосомын тоог хэвээр нь хадгална.
•Меойз нь эс дэх хромосомын тоог 2-1 болгож бууруулна.
•Митоз ба мейозын адил төст чанар гэвэл дээрх хуваагдлуудын үед хромосом болон эсийн бусад эрхтэнцрүүд хувилагдан нийлэгжиж хуваагдлын өмнө буюу хуваагдлын үед эс дотроо сэлгэн байрлах явдал юм. Түүнээс гадна митоз ба мейозын үеийн цитоинез мөн адилхан явагдана.
Меойз хуваагдлын ач холбогдол
1. Зүйл бүрийн бодгаль дээр хромосомын тоог тогтмол хадгална.
2. Генетиктйн шинэ мэдээлэл үүсгэнэ.3. Бэлгийн үржлийн нөхцөлдүүлнэ.
Меойз хуваагдал яагаад чухал вэ?
1.Меойз нь бэлгийн нөхөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой бөгөөд бий болсон организмын хромосомын тоог зөв голдиролд оруулна.
2.Мөн генийн шинэ хослолыг үүсэх явцад генетикийн өөрчлөлтийг бий болгож, зарим генетикийн гажигийг засна.

No comments:
Post a Comment