Sunday, November 13, 2016

Чиний сурч буй, эсвэл сурахаар төлөвлөж буй мэргэжил нийгэмд ямар хувь нэмэр оруулах вэ?



             Сайн байцгаана уу? Ингээд анхныхаа эргэцүүлэл, өөрийн бодож явдаг зүйлсийг хуваалцахаар үүнийг орууллаа. Та бүхэн ч гэсэн энэ талаар бодож үзэж, өөрийн эзэмших мэргэжлийн давуу тал нь юу болохыг олж мэдэх нь чухал шүү.



Миний хувьд ирээдүйн ажил мэргэжлийг сонгон, төлөвлөх нь өөрийн сурч буй мэргэжлийг хэрхэн эзэмшихээс хамаардаг гэж боддог. Би шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийх эрмэлзэлтэй бөгөөд энэ ч утгаараа физикч гэх мэргэжлийг сонгон суралцаж байна. Хөгжлийн өөд тэмүүлж буй аль ч улс гүрэн шинжлэх ухааны хөгжлийг орхигдуулах учиргүй. Ялангуяа Монгол улсын хувьд өөрсдөө техник технологийг бүтээн үйлдэрлэж, дэлхийн хөгжингүй орон болох зуун хувь боломжтой. Энэ ч утгаараа би улс орондоо нэмэр болохуйц үйл хэргийг бүтээхийг хүсдэг. 


Сүүлийн 20 гаруй жилд Монголд нийгэм, эдийн засаг гээд салбар бүрд шинэчлэл хийгдсэн.   Гадаад харилцаа гүнзгийрч, дэлхий Монгол гэх орныг танин мэдэж, сонирхож байна. Манай улсад хөгжлийн тулгуур суурь аль хэдийн тавигдсан ч сайны хажуугаар саар гэгчээр, нийгэмд олон тулгамдсан асуудал гарч ирсэн. Үүний жишээ нь ядуурал, ажилгүйдэл, хээл хахууль, албан тушаал урвуулан ашиглалт гээд асуудлууд зөндөө байна. Энэ нь аль ч оронд тохиолддог нийтлэг асуудлууд бөгөөд өнөөгийн хөгжингүй орнууд бүр энэ асуудлыг шийдсэний үндсэн дээр эдийн засгийн өндөр өсөлттэй байна. Үүний нууц нь юу вэ? Миний бодлоор эдгээр орнууд хүний хөгжил буюу боловсон хүчинд гол анхаарлаа хандуулж, түүнд маш их хөрөнгө зарцуулж, өөрсдийнхөө хэрэглээг бүрэн хангах үйлдэрлэлийг бий болгон, техник технологийн дэвшилтэнд хүрч, улмаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг бусад орнуудад санал болгон, их хөрөнгийг босгож чадсанд оршдог гэж боддог. Ямар ч томоохон алхмыг хийхэд санхүүгийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэх, улмаар ард иргэдийнхээ төлөө эрх баригчид нь шударгаар ажиллаж, залуучууд ч тодорхой үүрэг хариуцлагатай байх ёстой.  Тийм ч учраас миний зорилго бол шинжлэх ухааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, Монгол хүний чадамжийг илтгэсэн бүтээгдэхүүн зэргийг эх орондоо үйлдэрлэхэд гар бие оролцох явдал юм.

No comments:

Post a Comment