Sunday, November 13, 2016

Экологийн хүчин зүйлс, тэдгээрийн ангилал

›        Организмд үйлчилж байгаа амьгүй ба амьтай орчны тусгай шинж чанар, хэсгийг экологийн хүчин зүйлс гэнэ..
Хүчин зүйлс амьд организм бүрд харилцан адилгүй нөлөөлдөг.
Энэ нь амьд биед ашигтай болон хор уршигтай буюу сөрөг нөлөөтэй байж болно. 
Амьтай болон амьгүй бие экосистемийн хувьд хүрээлэн буй орчиндоо сайн болон муугаар, мөн
их бага хэмжээгээр нөлөө үзүүлдэг бөгөөд организмд үйлчлэх энэхүү үйлчлэлээр нь хүчин
зүйлсээр ялгаварлан үздэг.
Экологийн хүчин зүйлийг шинж чанараар нь гурав хувааж болно
        Абиотик
Уур амьсгалын
хөрсний
Хотгор гүдгэрийн
Усны 

Биотик

 Ургамлын хүчин зүйл
Амьтны хүчин зүйл
Бичил биетний хүчин зүйл
Вирусны хүчин зүйл
Мөөгний хүчин зүйл

Хүн төрөлхтний хүчин зүйл
Амьд биед шууд нөлөөлөх
Амьд биед дам нөлөөлөх

Усны горимоос хамааруулан хуурай газрын организмуудынг 3 үндсэн экологийн бүлэгт хуваан авч үзнэ

1. Гигрофиль- чийгсүү
2. Ксерфить- хуурайсуу 
3. Мезофить-сэрүүн

    Биотик хүчин зүйлийн нөлөө
›  Амьд организм бүр өөрийн хүрээлэлд бусад олон янзын амьд биетэй харилцан
амьдран оршино. Oрганизм бие биедээ нөлөөлөхийг амьд буюу шим ертөнцийн хүчин
зүйл гэнэ. 

    Амьд организмууд экологийн хүчин зүйлд зохицох нь

Зохицлын төрөл ба онцлогууд 
Амьтан ургамал олон хүчин зүйлд зохицоход аргагүй хэрхэн хүрдэг ба энэ зохицол нь
генетикийн төвшин дахь байгалийн шалгарал хувьслын явцад бий болж бэхждэг.
Морфологийн зохицол  
энэ зохицлын жишээнд усанд амьдардаг организмуудын бүтэц хурдан сэлэхэд
тохирсон байхад цөлийн ургамлууд навчгүй байдаг нь чийг бага алдахад зохицсон
байна.
Физиологийн зохицол
Үүнд амьтны хоол боловсруулах эрхтэн нь идэшиндээ тохирсон байдаг.цөлийн амьтад
өөхийг исэлдүүлэх биохимийн аргаар чийгийн шаардлагыг хангаж байхад ургамал
фотфсинтезийн аргаар органик биш бодисоос органик бодисыг атмосферийг 
агаарын хийн тодорхой нөхцөл бий болгох 

Биологийн олон янз байдал

               

                         Биологийн төрөл зүйл (Biodiversity) гэдэг нь дэлхий дээрхи амьдралын олон янз байдал, тэдгээрийн бүрэлдүүлэх олон янз, хэв маягт оноосон нэр томъёо юм. Өнөөдөр бидний харж буй биологийн төрөл зүйлүүд нь хэдэн тэрбум жилийн хувьслын үр дүн юм.
биологийн олон янз байдалд нөлөөлдөг хэмээн таамаглагдаж буй хүчин зүйлс

1.Түүх
2.Амьдрах орчны хетероген байдал /бүлгэмдэлд олон тооны зүйлүүд байхад мөн тудгээр зүйлүүдийн элбэгшил нь адилхан байх үед /
3. Өрсөлдөөн /халуун бүсэд ургамал ба амьтан нь амьдрах орчны шаардлагаараа хязгаарлагдаж байдаг ба энэ эь амьдрах орчны олон янз байдлаг ихэсгэдэг./
4.Махчлал
5. Уур амьсгал /Т, чийг, O, pH/
6. Бүтээмж /халуун бүсийн ургамлын ургалтын хугацаа илүү урт байдаг нь тухайн бүлгэмдлийг бүрдүүлэгч зүйлүүд амьдрах орчноо богино хугацаагаар хуваана/
7. Сүйтгэл
Биологийн олон янз байдал яагаад чухал вэ?

ÒЭкосистемийн хувьд:
ÒУсны эх үүсвэрт хамгаалалт бий болгоно.
Òхөрсний бүрдэл болоод хамгаалалт нь болно
Òшим тэжээлийн хуримтлалыг бий болгоно
Òагаарын бохирдлыг шингээж, хорт утааг бууруулна.
ÒЦаг агаарын тогтвортой байдал бий болоход нэмэр болно
ÒБиологийн эх сурвалж болно.
ÒХоол хүнс
ÒАнагаах ухаан, эмчилгээний эх үүсвэр
ÒМодон бүтээгдэхүүнүүд
Òгоёл чимэглэлийн ургамлууд
ÒИрээдүйн эх сурвалж
ÒНийгмийн ач тус:
ÒЭрэл хайгуул, ажиглалт, судалгаа
ÒАялал жуулчлал болон амралт зугаалга
ÒСоёлын үнэг зүйлс

Халуун оронд яагаад илүү олон зүйл байдаг вэ?

ÒНарны гэрлийн цацраг илүү их тусдаг учир биомасс их хэмжээгээр бүрэлдэн бий болдог.
ÒХалуун орны экосистемд мөстлөгийн үе гэж байгаагүй тул эволюци ба зүйл бүрэлдэн бий
болох явдал тасралтгүй явагдсаар ирсэн
ÒПаразитууд, өвчний тархалт их байсан нь тухайн биеийг нишийн тогтоцтой болоход
нөлөөлж, цаашид олон зүйл бүрэлдэн тогтоход хүргэсэh Шинэ зүйлийн үүсэл мөхлөөсөө илүү байна

Дүгнэлт

ÒХалуун бүс нь ангилал зүйн бүх бүлгүүдийн хувьд сэрүүн ба туйлын бүсээс илүү олон зүйлүүдтэй байх нөхцлийг бүрдүүлдэг
ÒТүүхийн, орон зайн, хетероген байдал, өрсөлдөөн, махчлал, уур амьсгал ба уур амьсгалын
хэлбэлзэл, бүтээмж ба сүйтгэл зэрэг найман хүчин зүйлс нэгдэн үйлчилж, байгалийн ихэнх бүлгэмдлүүд дэх биологийн олон янз  хянадаг гэж үздэг

Меойз хуваагдал

                      Мейозыг анх 1873 онд Германы биологич Оскар Хертвиг далайн зарааны өндөгнөөс илрүүлж, тодорхойлсон бөгөөд, сүүлд 1883 онд Белгийн амьтан судлаач Эдуард Ван Бенедн хялгасан хорхойн өндөгөн дээр, хромосомын үе шатанд мөн тодорхойлсон.       
         -“Мейоз” гэдэг үг нь Грекийн “μείωσις” гэх үгнээс үүсэлтэй бөгөөд “Хорогдох, багасах” гэсэн утгатай.        Меойз гэх үг хэллэгийг (Мейозис) анх Биологич Ж.Б.Фермер болон Ж.Е.С Моор нар 1905 онд танилцуулсан. 

            Мейоз хуваагдлын үед хромосомын тоо хоёр дахин цөөрч диплиод (2n) байдлаас гаплоид (n)байдалд шилжинэХуваагдал бүр нь митозтой ижил профаз, метафаз, анафаз, телофаз гэсэн дөрвөн үе шатаас тогтдог.
             Мейозын 1-р хуваагдал:
            Интерфаз – ДНХ нийлэгжиж, хромосомын тоо хоѐр дахин нэмэгдэнэ.     
            Профаз 1Профаз дотроо 5 үе шаттай.    
            1) Лептонем –нарийн утас :Нарийн утаслаг байдалтай хроматин мушгирч богиносож, хэлэхсэн шүр мэт харагдана. Түүнийг хромомер гэж нэрэлнэ.
            2) Зигонем –нийлсэн утас.:Бэлгийн эсийг үүсгэх гэж буй биеийн эс дэх гомолог хромосомууд бүх уртынхаа дагуу ойртон нийлнэ. Үүнийг конъюгаци гэж нэрлэнэ. Ко нъюгацид орсон хос хромосомыг бивалент гэнэ.
            3) Пахинем –бүдүүн утас:Бивалент байдалтай хромосомууд мушгирч бүдүүрнэ.
            4) Диплонем –хоймсон утас:Бивалент үүсгэсэн гомолог хромосомууд холдон хөндийрдөг. Гомолог хромосомуудын ижил хэсгүүдээ солилцохыг кроссинговер гэнэ
            5) Диакенез –холдон салалт:Ижил хэсгүүдээ солилцсон гомолог хромосомууд холдон сална.
            Метафаз 1- Хромосомын эрчлэгдэх үйл явц дээд цэгтээ хүрнэ.- Хромосомууд эсийн төвд ирж эмх цэгцтэй байрлана.- Эсийн хуваагдлын утаслагууд хромосомын центромертэй холбогдоно.
           Анафаз 1- Хуваагдлын утаслагуудын агшилтаар хоѐр хроматид бүхий бүтэн хромосом салж эсийн хоѐр талын туйлд очдог.
            Телофаз 1- Бөөмийн бүрхүүл үүснэ.- Цитоплазм тасархайтан хуваагдсанаар хоѐр төл эс үүснэ.- Төл эсэд гомолог бус хромосомоос нэг бүтэн хромосом очно
            Мейоз II интерфаз : S үе байхгүй учраас ДНХ нийлэгжихгүй буюу хромосом дахин хоёрчлогдохгүй.Мейоз II хуваагдал нь хроматидуудын салж задрах процесс дээр үндэслэгддэг учраас митоз хуваагдалтай ижил явагдана.
          Митоз ба меойз хуваагдлын ялгаатай ба төсөөтэй тал    
             Митоз нь эс бүр дэх хромосомын тоог хэвээр нь хадгална.
         •Меойз нь эс дэх хромосомын тоог 2-1 болгож бууруулна.
         •Митоз ба мейозын адил төст чанар гэвэл дээрх хуваагдлуудын үед хромосом болон эсийн бусад эрхтэнцрүүд хувилагдан нийлэгжиж хуваагдлын өмнө буюу хуваагдлын үед эс дотроо сэлгэн байрлах явдал юм. Түүнээс гадна митоз ба мейозын үеийн цитоинез мөн адилхан явагдана.
            Меойз хуваагдлын ач холбогдол
            1. Зүйл бүрийн бодгаль дээр хромосомын тоог тогтмол хадгална.
            2. Генетиктйн шинэ мэдээлэл үүсгэнэ.3. Бэлгийн үржлийн нөхцөлдүүлнэ.
             Меойз хуваагдал яагаад чухал вэ?
            1.Меойз нь бэлгийн нөхөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой бөгөөд бий болсон организмын хромосомын тоог зөв голдиролд оруулна.
             2.Мөн генийн шинэ хослолыг үүсэх явцад генетикийн өөрчлөлтийг бий болгож, зарим генетикийн гажигийг засна

Чиний сурч буй, эсвэл сурахаар төлөвлөж буй мэргэжил нийгэмд ямар хувь нэмэр оруулах вэ?



             Сайн байцгаана уу? Ингээд анхныхаа эргэцүүлэл, өөрийн бодож явдаг зүйлсийг хуваалцахаар үүнийг орууллаа. Та бүхэн ч гэсэн энэ талаар бодож үзэж, өөрийн эзэмших мэргэжлийн давуу тал нь юу болохыг олж мэдэх нь чухал шүү.



Миний хувьд ирээдүйн ажил мэргэжлийг сонгон, төлөвлөх нь өөрийн сурч буй мэргэжлийг хэрхэн эзэмшихээс хамаардаг гэж боддог. Би шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийх эрмэлзэлтэй бөгөөд энэ ч утгаараа физикч гэх мэргэжлийг сонгон суралцаж байна. Хөгжлийн өөд тэмүүлж буй аль ч улс гүрэн шинжлэх ухааны хөгжлийг орхигдуулах учиргүй. Ялангуяа Монгол улсын хувьд өөрсдөө техник технологийг бүтээн үйлдэрлэж, дэлхийн хөгжингүй орон болох зуун хувь боломжтой. Энэ ч утгаараа би улс орондоо нэмэр болохуйц үйл хэргийг бүтээхийг хүсдэг. 


Сүүлийн 20 гаруй жилд Монголд нийгэм, эдийн засаг гээд салбар бүрд шинэчлэл хийгдсэн.   Гадаад харилцаа гүнзгийрч, дэлхий Монгол гэх орныг танин мэдэж, сонирхож байна. Манай улсад хөгжлийн тулгуур суурь аль хэдийн тавигдсан ч сайны хажуугаар саар гэгчээр, нийгэмд олон тулгамдсан асуудал гарч ирсэн. Үүний жишээ нь ядуурал, ажилгүйдэл, хээл хахууль, албан тушаал урвуулан ашиглалт гээд асуудлууд зөндөө байна. Энэ нь аль ч оронд тохиолддог нийтлэг асуудлууд бөгөөд өнөөгийн хөгжингүй орнууд бүр энэ асуудлыг шийдсэний үндсэн дээр эдийн засгийн өндөр өсөлттэй байна. Үүний нууц нь юу вэ? Миний бодлоор эдгээр орнууд хүний хөгжил буюу боловсон хүчинд гол анхаарлаа хандуулж, түүнд маш их хөрөнгө зарцуулж, өөрсдийнхөө хэрэглээг бүрэн хангах үйлдэрлэлийг бий болгон, техник технологийн дэвшилтэнд хүрч, улмаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг бусад орнуудад санал болгон, их хөрөнгийг босгож чадсанд оршдог гэж боддог. Ямар ч томоохон алхмыг хийхэд санхүүгийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэх, улмаар ард иргэдийнхээ төлөө эрх баригчид нь шударгаар ажиллаж, залуучууд ч тодорхой үүрэг хариуцлагатай байх ёстой.  Тийм ч учраас миний зорилго бол шинжлэх ухааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах, Монгол хүний чадамжийг илтгэсэн бүтээгдэхүүн зэргийг эх орондоо үйлдэрлэхэд гар бие оролцох явдал юм.

People treat you the way you treat yourself

15 Ways to increase your self-love

1. Acknowledge and praise yourself verbally to yourself
2. Approve of all your own action; learn from them
3. Have confidence in your ability
4. Give yourself pleasure without guilt
5. Love your body and admire your beautu
6. Give yourself what you want; feel that you deserve it
7. Let yourself win
8. Allow others in to love you
9. Follow your own intuition
10. See your own perfection
11. Let yourself be rich; give up poverty
12. Reward yourself; never punish yourself
13. Trust yourself
14. Nourish yourself
15. Turn all your negative thoughts about yourself into affirmations..

Part of the book by Sondra Ray